Өмнөд Солонгост ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 20 сая давжээ
- 2011-10-31
- Дэлхий
- 0
Дэлхийн үүрэн холбоо өндөр хөгжсөн орнуудын нэг болох Өмнөд Солонгост
ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногийн байдлаар 20
саяд хүрч, нутгийн оршинДэлхийн үүрэн холбоо өндөр хөгжсөн орнуудын нэг болох Өмнөд Солонгост ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногийн байдлаар 20 саяд хүрч, нутгийн оршин суугчдын 40 гаруй хувь нь гар утсаа ашиглан интернэтэд холбогдож байна хэмээн Ням гарагт улсын үүрэн телефонийн үндэсний оператор мэдээлсэн байна.
Баасан гарагийн байдлаар ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо тус улсын гар утасны үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэх компани Эс Кэй Телекомоос 10 сая, Кэй Ти корпорациас 6.8 сая, Эл Жи Юплас Корпорациас даруй 3.3 саяар хол давж, хэрэглэгчдийн тоо нь 20 сая гарах төлөвтэй байгааг Солонгосын харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан үзүүлэлт харуулжээ.
Түүнчлэн, хэрэглэгчдийн тоо 20 саяд хүрсэн энэхүү үзүүлэлт нь ухаалаг гар утас ашиглан интернэт үйлчилгээг ашиглагч 25 сая хэрэглэгчдийн 80 гаран хувь нь эдийн засгийн хувьд боломжтой иргэд байгааг харуулж байгаа юм.
2009 оны Арван нэгэн сард тус улсад Аpple брэндийн iPhone утсыг борлуулж эхэлснээс хойш, ухаалаг гар утасны хэрэглээ огцом өссөн байна. Солонгосын харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлж байгаагаар 2009 оны эцсээр ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 810000 байсан бол өнгөрсөн оны сүүлээр 7.2 сая хүрч байсан гэнэ.
О.Удвал
Үнэн.мн

Сэтгэгдэл (0)