Э.Эрдэнэбаатар: Шинжилгээний цаг аваагүй иргэд ирж бөөгнөрөл үүсгэж байна
- 2020-11-29
- Нийгэм
- 0

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатарын мэдээллийг хүргэж байна.
Тэрээр, Иргэд шинжилгээ өгөхдөө хэт олноор бөөгнөрч байна. Ялангуяа шинжилгээний цаг аваагүй ба маргаашийн шинжилгээний цагтай иргэд ирж байгаа нь бөөгнөрөл үүсгэж байна. Үүнд Цагдаагийн байгууллагаас анхаарал тавьж ажиллаж байна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 953 тээврийн хэрэгсэл гарсан ба ариутгал халдваргүйтгэлийг хийж ажиллалаа.
Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргах ажлын зохион байгуулж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс энэ ажил эхлэх ба нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 20 цэг ажиллаж байна.
Өнөөдрийн 09:00 цагаас шинжилгээ авах ажлыг эхэлсэн. Иргэдээс шинжилгээ авах ажлыг ЭМЯ-наас зохион байгуулж байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагын 280 ажилтан 20 цэгт хуваагдан ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл (0)