Дэлхийн Банк Мьянмарт оффисоо нээнэ
- 2012-04-27
- Дэлхий
- 0
Дэлхийн Банк Мьянмарын ардчилсан үйл хэргийг дэмжиж буйн илрэл болгож,
ирэх зургадугаар сард улсын томоохон хот Янгонд өөрийн оффисоо нээхээр
болсон байна.

Ноён Кокс хийсэн мэдэгдэлдээ Дэлхийн Банкны зүгээс Мьянмарын хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд дорвитой нөлөө үзүүлэх бүхий арга замыг эрэлхийлэх болно гэдгийг онцоллоо. Ийнхүү, тус улсад дэлхийн банкны оффис шинээр байгуулагдах болсон ньМьянмар улсын хувьд сүүлийн 25 жилд тохиогоогүй их завшаан, боломж болж байгаа бөгөөд өмнө нь 1987 онд тусны банкны тусламжийг анх удаа авч байсан ажээ.
Банкны тус шийдвэр АНУ болон Европын ХолбооМьянмарын ардчилсан хувьсгалын төлөөх үйлсийг өрнүүлж байгааг үнэлж,зарим хориг арга хэмжээгээ цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн даруйд гарсан байна.
“Мьянмарын өөрчлөлт шинэчлэлтийн ажил дөнгөж өрнөж эхэлж байна. Өөрчлөлт шинэчлэлтийн ажил хэрхэн явагдахаас хамаарч, оффисыг барих, байгуулах ажил шийдэгдэх болно” хэмээн Кокс тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд хэллээ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)