Өсвөрийн хөлбөмбөгчид шилдгээ шалгаруулна

Монголын хөлбөмбөгийн холбоо, Хасбанктай хамтран зохион байгуулж байгаа “Хөлбөмбөгийн төлөө” уриатай тэмцээн өчигдөр эхэллээ.
Монголын хөлбөмбөгийн холбоо, Хасбанктай хамтран зохион байгуулж байгаа “Хөлбөмбөгийн төлөө” уриатай тэмцээн өчигдөр эхэллээ. Хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй тэмцээнд 40 багийн 500 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид хурд хүчээ сорих юм.
Тэмцээнд оролцох багууд I, II хэсэгт хуваагдах бөгөөд тоглолтын эхний 30 минутад хөлбөмбөгийн техникийг эзэмших дасгал хөдөлгөөнүүдийг хийнэ. Харин үлдсэн 30 минутад өрсөлдөгч багийн гишүүүдтэй бэлтгэл хийх ажээ.
Энэ удаагийн тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооны мэргэжилтнүүд удирдан явуулна. Тэмцээнд оролцсон хүүхэд бүрт Хөлбөмбөгийн холбоо болон Хас банкнаас бэлэг гардуулан өгөхөөр болжээ. Өсвөрийн хөлбөмбөгчдийн авхаалж самбааг шалгах тэмцээн энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм.

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)