АНУ-д оюутнууд жагсчээ
- 2012-04-27
- Дэлхий
- 0

Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын хэд хэдэн хотод оюутнууд жагсч, сургалтын зээлийн хэмжээг нэмэхгүй байхыг шаарджээ. Америкийн эдийн засагчдын үзэж буйгаар зээлээр боловсрол олгох өрийн хэмжээ нэг триллион даваад байгаа аж.
Хамгийн олон хүн хамарсан жагсаал Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Юнион-скуэр талбайд болжээ. Оюутнууд болон их сургуулиа дүүргэсэн иргэд хэдэн зуугаараа жагсаалд оролцсон байна. Оюутнууд Засгийн газраасаа дээд боловсрол эзэмшихэд өрөнд оруулахгүй байх боломж олгохыг шаардаж байгаа юм. Жагсаалд оролцогсдын дийлэнх нь зээлийн баримтаа барьсан байжээ. Зарим нь олны өмнө түүнийгээ шатааж байсан гэнэ. 31 настай шүдний эмч Хади Нассар ярихдаа найман жил суралцсаны дараа сургалтын зээлийн өр 186 мянган ам.доллар болжээ.
Тиймээс залуу буяны эмнэлэгт ажиллаж, хүмүүст тус хүргэх мөрөөдлөөсөө татгалзах болсон гэнэ. Учир нь хүссэн газраа ажиллах гэтэл цалин бага тул өрөө төлөх боломжгүйгээс мөрөөдлөөсөө татгалзаж байгаагаа хуваалцсан гэнэ.
www.undesten.mn
С.Саранзаяа

Сэтгэгдэл (0)