ЭМЯ: Шинээр 12 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 831 боллоо

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. 2020.12.03-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 19.680 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал Улаанбаатар хотод 7, Сэлэнгэ аймагт 4, Дархан-Уул аймагт 1 тохиолдол шинээр илэрчээ.

• Улаанбаатар хотод илэрсэн 7 тохиолдлын 2 нь ХӨСҮТ-ийн ариутгагч, 1 нь “Автобус бааз”-ын жолооч ажилтай иргэн байна. “Автобус бааз”-ын жолоочийг 11 дүгээр сарын 30-нд халдварын батлагдсан тохиолдлын 2-догч хавьталд тооцон тусгаарласан байна. Мөн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарлан PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд “Автобус бааз”-ын 400 гаруй жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, дараагийн шатны шинжилгээ, тандалт судалгаанд хамруулаад байна.

 

 • Сэлэнгэ аймагт илэрсэн 4 тохиолдлын 3 нь халдвартай иргэний ойрын хавьтал болох гэр бүл, 1 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан байна.

 • Дархан-Уул аймагт илэрсэн 1 тохиолдлын ойрын болон дам хавьтлын тандалт, судалгааг хийж байна.

 Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 831 боллоо.

 • Халдварын голомтлон гарсан тохиолдол 448, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 байна.

 

 МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

 • Улаанбаатар -96

 • Сэлэнгэ -193

 • Дархан-Уул -45

 • Дорноговь -21

 • Орхон -24

 • Говьсүмбэр -4

 • Архангай -3

 

 УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

• Баянгол дүүрэг -26

 • Баянзүрх дүүрэг -24

 • Чингэлтэй дүүрэг -1

 • Сүхбаатар дүүрэг -14

 • Сонгинохайрхан дүүрэг -14

 • Хан-Уул дүүрэг -16

 • Багануур дүүрэг -1

 

 БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

 

• Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо

 • Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо

 • Сүхбаатар – 7, 12, 13, 16, 18-р хороо

 • Сонгинохайрхан – 1, 7, 16, 19, 20-р хороо

 • Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо

 • Чингэлтэй - 19-р хороо

 • Багануур - 4-р хороо

 

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох ХӨСҮТ-д 249, Цэргийн төв эмнэлэгт 208 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байна.

 Эрүүл мэндийн яам

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай