Халдвар илэрсэн нийтийн тээврийн жолооч гурван өдөр ажлаа хийжээ

Урьд шөнө тусгаарлалтад байсан нэгэн автобусны жолоочийн Ковид 19-ийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа. Тус жолооч нь Автобус нэг баазын ажилтан бөгөөд түүнээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор НОК хуралдсан юм. Автобус нэг компанийн ажилчдыг урьд шөнө шинжилгээний хариу гарсан даруйд ажил дээр нь хорьсон. Тэгвэл урьд шөнөөс шинжилгээнд хамруулах ажил эхлээд байна.

Тус жолооч нь дотоодод тархсан халдварын анхдагч жолооч Д-гийн ойрын хавьтал болох бариачийн ойрын хавьтал. Тэрбээр энэ сарын 25-нд тухайн айлд зочилжээ. Үүнээс хойш гурван өдөр ажилдаа гараад байхад нь тандалт хийж энэ сарын 1-нд тусгаарлаад байсан аж.

Автобусны жолоочийн ойрын хавьталын 17 хүн болон хоёрдогч хавьтал 400 гаруй хүний нэрийг гарган шөнөөс эхлэн PCR шинжилгээ хийж эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай