Борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүлжээ
- 2020-12-05
- Улаанбаатар
- 1

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид борлуулалтын автомашинаар архи, согтууруулах ундаа зарж байсан этгээдийг илрүүллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн III дугаар хороонд байрлах “Нарны хороолол”-ын байрны гадаа иргэн Х нь “Ус Ундаа” гэсэн борлуулалтын тээврийн хэрэгслийг ашиглан цахим сүлжээгээр архи, согтууруулах ундааг, хорио цээрийн дэглэм зөрчиж, нууцаар тээвэрлэн худалдан борлуулсаныг тогтоожээ. Зөрчлийн тэмдэглэл үйлдэн, тээврийн хэрэгслийг нь журамлаж, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.


Сэтгэгдэл (1)
Шааг (66.181.190.226)
Энэ шагчин нөхөр энэ цагийн эгэлгүй баатар бус уу? энэ архийг авч хэрэглэсэн хичнээн айл өрх хүчирхийлэлд өртөө бол ер нь Сумьяа минээ наад архинуудаа сулд нь тавьчихвал ямар бол бүүр эрүүлдээ галзуу байдаг нөхдүүд дийлдэхгүй болдог юм болов уу?