ЭМЯ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 842 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 20,240 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүний 800 гаруй хүнийх нь хавьтлын хяналтыг шинжилгээ юм. Энэ шинжилгээнээс 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингэснээр, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 842 болж байна. Үүнээс 368 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" хэмээн мэдээллээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай