БОАЖЯ: Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхсэн нь ташаа мэдээлэл
- 2020-12-05
- Нийгэм
- 2
![]()
Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогджээ.
Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байна.
Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас уриаллаа.
Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон байна.

Сэтгэгдэл (2)
Zochin (223.104.15.206)
Kkk herem turj vhtel samariin avaad bhdaa yahveede samar tvvgeed oigoo svvtgehgvil bol boloosh de sayhn selengees samar tvvj baisan hvmvvsiig oi svvtgeed haytsan bnlee ondor tatvar av enter gej neg setgegdel bichsn baisn samar tvvj vr hvvhed ar geree tejeej huvtsalj baigaa hvmvvsees hamag mongiign avchaar yaj ar ger vr hvvhdee hoolloj huvtslah ve aan
ЗОЧИН (66.181.190.226)
Би самарчин гар Сааги байна ингэж худлаа донгосохоо боливол яасан юм энэ хэрмийг хараач буудаад алчихсан байгааг цусандаа хутгалдаад хэвтэж байнашт.Бид хэрэм өлсөж үхтэл самар түүж харагдаач үзэгдээч гялтайгаач харин ч самарчид бид хөөрхөн хэрэмнүүдэд ханьтай бараатай хоолныхоо үлдэгдлээс өгч байсныг буурал түүх гэрчилнээ.Самарчдын яруу алдар бадартугай ура нөхөдөө