Сүүлийн 24 цагт Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Архангай, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна
- 2020-12-03
- Нийгэм
- 0

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.03-ны байдлаар хүргэлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээний таван лабораторид нийтдээ 16599 хүнд шинжилгээ хийснээс 500 гаруй нь коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хавьтлын шинжилгээ юм. Хавьтлын шинжилгээнээс 7 хүний сорьцноос коронавирус илэрсэн байна. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 819 болсон байна.
Сүүлийн 24 цагт Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Архангай аймаг ойрын болон хоёрдогч хавьтлынхаа шинжилгээг 100 хувь хийсэн.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 819 болсноос 365 хүн эдгэрч, 9 хүн нутаг буцаж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 445 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдал маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн эмчлэгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)