Даваа гарагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өчигдөр орой Улсын Онцгой комисс хуралдаж, арванхоёрдугаар сарын 14-нөөс буюу даваа гарагаас Улаанбаатарт бэлэн байдлын зэргийг бууруулж, худалдаа, 34 нэр төрлийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Мөн бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар болсон байна. Эдгээр нь Засгийн газрын шийдвэрээр эцэслэгдэх юм. УОК өчигдөр хуралдаж Улаанбаатарт тогтоосон хөл хориог гурав, харин Сэлэнгэ, Архангай аймагт тогтоосон хөл хориог 10 хоног сунгахаар санал гаргасан байна. Мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэж ийнхүү шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг болон Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний 06:00 цаг хүртэл сунгахаар болж байна.

Дээрх тогтоосон хугацаа дуусмагц хөл хорио, хязгаарлалтын дэглэмийг үе шаттайгаар бууруулах тухай хэлэлцлээ.

Улаанбаатар хотод Даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээхээр болж байна. Үүнд: 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  5. Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  6. Кафе /тусгай нөхцөл шаардана/
  7. Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  9. Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар
  12. Гутал захиалга, засвар 
  13. Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  14. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах газар
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Автозогсоол /Битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана /зэргийг нээхээр болж байна.

Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:

-       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа

-       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/

-       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

-       Үсчин

-       Амралт, жуулчны бааз

-       Зочид буудал

-       Дэн буудал

-       Түргэн үйлчилгээний цэг

-       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)