ЭМЯ: Нийслэлд шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 898 боллоо
- 2020-12-10
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэлээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол илэрч нийт бүртгэгдсэн тохиолдол 898 боллоо.
Нийт 384 хүн эдгэрсэн ба 505 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүний бие маш хүнд, 6 хүний бие хүнд байна.
Ингээд нийт
- Улаанбаатар хотод - 133
- Дархан-уул аймагт - 45
- Сэлэнгэд - 207
- Орхонд - 25
- Говьсүмбэрт - 4
- Дорноговьд - 31
- Архангайд 3 тохиолдол бүртгэгдээд байна.
