"Чингис хаан" олон улсын нисэх буудалд ариутгалын хаалга суурилуулжээ

COVID-19"-ийн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигчдийг автоматаар ариутгах хаалгыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд байрлуулаад байгаа талаар Иргэний нисэхийн Үндэсний төвөөс мэдээллээ. 

Нисэх буудлаар үйлчлүүлэгч, зорчигч иргэд болон нисэхийн салбарын нийт ажилтан, албан хаагчдыг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгалын хаалгыг ийнхүү суурилуулж ашиглалтад оруулжээ.

Улсын онц чухал салбарын нэгд тооцогдож, тасралтгүй 24 цагийн үйл ажиллагаатай, байнга өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг иргэний нисэхийн салбарын онцгой 4 цэгт нисэх буудлыг оролцуулаад дээрх ариутгалын хаалгыг суурилуулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)