С.Ганбаатар: Бизнес эрхлэгчдийг УИХ-ын гишүүн болж байж л эрх ашгаа хамгаалдаг нөхцөл байдал руу түлхэж байна

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан хэлэлцэж байна.

Ц.Даваасүрэн нарын зарим гишүүн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталснаар парламентын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж, хязгаарлаж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнөөдөр хууль санаачлах гэхээр хууль, тогтоол ашиглаж үгүй гэж хэлэхийн төлөө энэ асуудлыг оруулж ирж байна. Энэ тогтоолын төсөлд УИХ-аар хэлэлцэх хуулийн дарааллыг тогтоохдоо Үндсэн чиглэлийг баримтална гэсэн байна. Үндсэн чиглэлд ороогүй байна гээд хууль хэлэлцэхийг хойшлуулаад байна гэдэг нь үндсэндээ УИХ нь Засгийн газрын хуулийн хэлтэс болж байгаа хэрэг. Худалдааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2023 онд хэлэлцэнэ гэж байна. Үүнийг наашлуулж болох уу.

Хоёрдугаарт, ажлын байр бий болгодог, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хууль манайд байдаггүй. Бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хуулийг би 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Энэ хуулийг оруулж ирсэн тохиолдолд Үндсэн чиглэлд байхгүй гээд хэлэлцэхгүй байх уу. Хууль батлаад, үйлдвэрлээд л байдаг хэрэгжилтэд нь хяналт тавьж чадаж байна уу. Тиймээс би хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуулийг 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирнэ. Энэ хуулийг жагсаалтад байхгүй байна мөн л хэлэлцэхгүй байх уу. Бизнес эрхлэгчдийн эрх ашигийн тухай хуулийн тухайд энэ хүмүүсийг Засгийн газартай хэлэлцээрт ордог институцийнх нь хувьд хамгаалсан, хүчтэй болгох хууль оруулж ирэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчдийг УИХ-ын гишүүн болж байж л эрх ашгаа хамгаалдаг нөхцөл байдал руу түлхэж байна. Энэ хуулийг нэн 2021 оны нэгдүгээр улиралд өргөн барьсан тохиолдолд нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)