Хүчтэй цасан шуурганы улмаас гурван хүн нас баржээ
- 2011-10-31
- Дэлхий
- 0
Арван сард болсон хүчтэй цасан шуурганы улмаас хоёр сая гаран иргэн
гэмтэж бэртэн, агаарын нислэгүүдийг цуцлагдаж, гурван хүн амиа алджээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
Арван сард болсон хүчтэй цасан шуурганы улмаас хоёр сая гаран иргэн гэмтэж бэртэн, агаарын нислэгүүдийг цуцлагдаж, гурван хүн амиа алджээ.
Амиа алдсан гурван иргэний үхлийн шалтгааныг тодруулахад тэдний нэг нь Коннектикут мужийн Колчестер хотод машинтай явж байгаад, зам дээр үүссэн халтиргааны улмаас осолдон амь насаа алдсан бол нөгөө нь Пенисалваниа муж дахь сүмийн ойролцоо байрлах гэрийг нь цасанд хучигдсан мод дарж унасны улмаас амиа алдсан ажээ. Харин удаах нь Массачуссетс мужийн Спрингфиелд хотод цахилгаан гүйдэл бүхий зам дээгүүр тээврийн хэрэгслээрээ гарсны улмаас тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэхүү хүчтэй цасан шуурганы улмаас Нью- Йорк, Нью Жерси хотууд, Коннектикат болон Массачуссетс мужууд цаг агаарын онц байдал зарлаад байгаа гэнэ. “ Ирэх өдрүүдэд Нью-Йорк хотоос Мэйни муж хүртэл цас үргэлжлэн орж, нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна” хэмээн Цаг уурын ахлах мэргэжилтэн Алан Репперт мэдээлсэн байна.
Гэнэтийн орсон энэ их цас тус нутагт 1925 оноос хойш орж буй хамгийн их хэмжээний цасанд тооцогдож байгаа бөгөөд Нью-Йорк хот 8-16 см зузаан цасанд дарагдах төлөвтэй байна.

Сэтгэгдэл (0)