Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаалаа

"Эрэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Эх Орон намын дарга Б.Эрдэнэбат, түүний гэргий Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр  болжээ. 

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаалаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч  Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)