П.Өнөрбат олимпийн эрх авч алтан медалиар энгэрээ мялаалав
- 2012-04-30
- Спорт
- 0
Хятадын Тайюань хотноо олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. Тэмцээнд улсаа төлөөлөн зодоглож буй тамирчдаас П.Өнөрбат Туркийн тамирчинг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн эрхээ биелүүллээ. Ийнхүү тэрбээр “Лондон-2012”-ыг зорих Монголын тамирчдын тоог нэгээр нэмэв.

Хятадын Тайюань хотноо олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. Тэмцээнд улсаа төлөөлөн зодоглож буй тамирчдаас П.Өнөрбат Туркийн тамирчинг ялснаар мөнгөн медалийн болзол хангаж, олимпийн эрхээ биелүүллээ. Ийнхүү тэрбээр “Лондон-2012”-ыг зорих Монголын тамирчдын тоог нэгээр нэмэв. Олимпийн эрх олгох журмын дагуу энэ удаагийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн төрөлд эхний гурав, харин эмэгтэйчүүдийн төрөлд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад эрх олгох юм. П.Өнөрбат 74 кг-ын жинд зодоглож, эхний тойрогт хийлж, удаах тойрогтоо Вьетнамын Кан Тат Дуг 4-0, 4-0-ээр хоёр үед, Хятадын Жан Чуняаог 4-0, 0-1, 4-1 харьцаатай ялсан. Мөнгөн медалийн төлөө Туркийн тамирчин Демират Сонерыг 1-0, 0-3, 5-0 харьцаатай ялснаар “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой болсон юм. Энэ барилдааны дараа П.Өнөрбат аваргын төлөө Унгарын тамирчин Габор Хатостой зодоглож 1-0, 2-2 харьцаатай ялснаар алтан медаль хүртсэн. Манай эмэгтэй тамирчид өчигдрөөс эхлэн эрхийн төлөө барилдаанаа хийсэн. Энэ удаагийн олимпийн эрхийн тэмцээн 48 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нар зодоглох юм.
Б.Номуун
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)