А.Амбасэлмаа: Халдвар хаанаас ч, хэзээ ч гарч болно
- 2020-12-17
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна. Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тэгэхээр нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Коронавируст халдварын дэгдэлтийн дараагаар эх уурхай нь тодорхойгүй өвчлөл энд тэндээс өвчлөл гарах тохиолдлууд байдаг, халдвартай орчин хаана ч байж болно. Вирус хаана ч байж болох нөхцөл байдалд байгаа шүү гэдгийг ард иргэдэд анхааруулья” гэв.
