Жүдочид Азийн аваргаар илүүрхлээ
- 2012-04-30
- Спорт
- 0
Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл, нийт есөн медаль хүртсэнээр 26 орноос багийн амжилтаараа гуравдугаар байрт шалгарчээ. 

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл, нийт есөн медаль хүртсэнээр 26 орноос багийн амжилтаараа гуравдугаар байрт шалгарчээ. Тэмцээний эхний ОУХМ П.Лхамдэгд /-78 кг/ алт, ОУХМ Ц.Мөнхзаяа /63 кг/ мөнгө медалийн эзэн болсон бол Ц.Наранжаргал /70 кг/, С.Мияарагчаа /66 кг/ нар хүрэл медаль хүртэв. Хоёр дахь өдрийн барилдааны 48 кг-ын жинд зодоглосон ОУХМ М.Уранцэцэг аваргалсан бол 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа мөнгө, 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Н.Батсуурь нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн болох уг тэмцээнээс аваргуудад 180 оноо, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 108, хүрэл медалийн эздэд чансааны 72 оноо олгожээ.
www.unen.mn

Сэтгэгдэл (0)