Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 6, Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдоос 6 тохиолдол илэрлээ
- 2020-12-19
- Нийгэм
- 0
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 18-нд нийт 11191 хүнд шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Илэрсэн 12 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ халдварын зургаан тохиолдол нь Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн. Зургаан тохиолдол нь энэ сарын 16-нд Франкфурт Улаанбаатар чиглэлтийн онгоцоор ирсэн зорчигчдын баталгаажуулах давтан шинжилгээнээс илэрсэн" гэв.



