ХӨСҮТ: Баянзүрхийн эмнэлгээс 6 тохиолдол илэрч, дотоодын халдвар 500 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт шинжилгээ хийхэд 8416 хүнд шинжилгээ хийхэд 8 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатар БЗД-ийн эмнэлгийн голомтоос 6 тохиолдол, Франкфуртын онгоцоор ирсэн 2 хүний шинижилгээнд коронавирус илэрлээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 961 боллоо.

Дотоодын голомтыг хяналтад авч хязгаарлаж байгаа үед гаднаас халдварын тохиолдол нэмж илрээд байвал нөхцөл байдал хүндрэх тохиолдол анзаарагдаж байгаа. Энэ асуудалд цаашид анхаарах байх.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 500 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 175

Сэлэнгэ аймагт 216

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 961, эдгэрсэн 509 байна. 

Өнөөдөр 119 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэг рүү шилжлээ.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтын тухайд ойрын болон хоёр дахь хавьтал 803 хүнийг хяналтад аваад байна. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт  379 хүнийг тусгаарласан бол гэрийн ажиглалтад 279 хүн байна. Нийт 793 хүн шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 443 хүн эмчлүүлж байна.

Биеийн байдал маш хүнд 1, хүнд 8, хүндэвтэр 32, хөнгөн 402 хүн эмчлэгдэж байна” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай