Бүжигчдэд зориулсан өндөр өсгийт

Францын загвар зохион бүтээгчид өндөр өсгийтийн стандартыг өөрчилж мэдэх гутлын шинэ загвар гаргажээ. Найман инч /2.54 см/ өндөр өсгийтэй, сваровский шигтгээтэй, “Christian Louboutins” брэндийн гоёмсог хэрнээ аюултай балетын шаахайг загвар зохион бүтээгчид дуудлагаар худалдаж орлогыг нь Английн үндэсний балетын компанид хандивлажээ. 
Францын загвар зохион бүтээгчид өндөр өсгийтийн стандартыг өөрчилж мэдэх гутлын шинэ загвар гаргажээ. Найман инч /2.54 см/ өндөр өсгийтэй, сваровский шигтгээтэй, “Christian Louboutins” брэндийн гоёмсог хэрнээ аюултай балетын шаахайг загвар зохион бүтээгчид дуудлагаар худалдаж орлогыг нь Английн үндэсний балетын компанид хандивлажээ. Дуудлага худалдаанд загвар зохион бүтээгчдийн өөр хэд хэдэн давтагдашгүй өвөрмөц бүтээл тавигджээ. Балетын шаахайнаас санаа авч бүтээсэн, мэргэжлийн бүжигчдийн өмсч туршсан уг шаахайг Эрдем, Жил Дикон, Мошино, Роксанда зэрэг чадварлаг загвар зохион бүтээгчид урласан гэнэ.
Б.Номуун
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)