ОХУ химийн зэвсгээ 62 хувиар буурууллаа

Амьд организмд уч руулах хор хөнөөлөөрөө цөмийн зэвс гээс ч илүү аюултай гэгддэг химийн зэвсгийг ОХУ 62 хувиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, тус улс ийм төрлийн зэвсгийн нөөцийнхөө 25 мянган тонныг устгалаа. Өчигдөр буюу энэ сарын 29 нь олон улсын химийн зэвсгийн конвенцийн өдөр. 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын гишүүн 195 орны 188 нь химийн зэвсгийг хорогдуулах олон улсын конвенцид нэгджээ.
Амьд организмд уч руулах хор хөнөөлөөрөө цөмийн зэвс гээс ч илүү аюултай гэгддэг химийн зэвсгийг ОХУ 62 хувиар бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, тус улс ийм төрлийн зэвсгийн нөөцийнхөө 25 мянган тонныг устгалаа. Өчигдөр буюу энэ сарын 29 нь олон улсын химийн зэвсгийн конвенцийн өдөр. 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын гишүүн 195 орны 188 нь химийн зэвсгийг хорогдуулах олон улсын конвенцид нэгджээ. ОХУ 25 мянган тонн химийн зэвсэг утсгалд оруулснаар сүүлийн 15 жилийн дотор ийм зэвсгээ 40 мянган тонн буюу гуравны хоёр хувиар бууруулж байгаа юм. Дэлхийд химийн зэвсгийн нөөцөөрөө тэргүүлж байсан тус улс 2015 он гэхэд энэ төрлийн зэвсгээ бүрэн устгалд оруулсан байх гэнэ. Харин АНУ энэ төрлийн зэвсгээ хэдийнэ 90 орчим хувиар бууруулаад байгаа юм. Олон улсын конвенциор 188 орон 2015 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд химийн зэвсгээ бүрэн устгасан байх ёстой аж. Гэсэн ч АНУ үлдсэн хоёр мянган тонн химийн зэвсгээ устгах хугацааг 2021 юм уу 2023 он хүртэл сунгахыг хүссэн байна. Одоогийн байдлаар дэлхийн бөмбөрцөгт агуулагдаж буй асар аюултай энэ зэвсгийн 73 хувь буюу 50 мянган тонныг нь устгаад байгаа аж. Олон улсын конвенцид нэгдсэн 188 орноос ОХУ, АНУ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Ирак, Ливи, Албани химийн зэвсэгтэй бөгөөд конвенцид нэгдээгүй долоон оронд Хойд Солонгос, Египет, Сомали, Сири, Ангол, Мьянмар, Израиль багтдаг. Харин саяхнаас Мьянмар, Израиль улсууд эл конвенцид нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд албан ёсоор тэднийг бүртгэж аваагүй байна
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)