“Оросын төмөр зам” тээвэрлэлтийнхээ үнийг 10 хувиар өсгөнө
- 2012-04-30
- Дэлхий
- 0
ОХУ-ын Төрийн өмчит “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин төмөр замын салбарын ирээдүйн хөгжлийн талаарх уулзалтад оролцох үеэрээ төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэх санал тавив. Түүний хэлснээр жилээс жилд Оросын экспорт, импорт нэмэгдэж байна, энэ хэрээр төмөр замын ачаалал ихэссэнтэй холбоотой эвдрэл гэмтэл гарцаагүй шинэчлэл хийх шаардлагатайд хүрчээ.

ОХУ-ын Төрийн өмчит “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин төмөр замын салбарын ирээдүйн хөгжлийн талаарх уулзалтад оролцох үеэрээ төмөр замын тээвэрлэлтийн үнэ нэмэх санал тавив. Түүний хэлснээр жилээс жилд Оросын экспорт, импорт нэмэгдэж байна, энэ хэрээр төмөр замын ачаалал ихэссэнтэй холбоотой эвдрэл гэмтэл гарцаагүй шинэчлэл хийх шаардлагатайд хүрчээ. В.Якунины тооцоолсноор төмөр замын тээвэрлэлтийн үнийг одоогийнхоос 7.4 хувиар нэмж байж алдагдалгүй ажиллана. Гэхдээ тээврийн үнийг 10 хувиар нэмэхийг хүсчээ. Ингэснээр төмөр замын шинэчлэл, өргөтгөлөөс гадна Берингийн хоолойн дагуу татах төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх аж. В.Якунин төмөр замын тээвэрлэлтийн үнийг ганц жил нэмээд өнгөрөх бус 3-5 жилийн хугацаанд шат дараатайгаар нэмэх төлөвлөгөөтэй байна. Түүний эл төлөвлөгөөг Ерөнхий сайд Владимир Путин дэмжиж Засгийн газраас хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхээ илэрхийлэн, В.Якуниныг Төрийн өмчит компанийн захирлаар ажиллах хугацааг дахин дөрвөн жилээр сунгав. Тэрчлэн хар алтны олборлолт нэмэгдсэнээр ОХУд төдийгүй дэлхийн томоохон биржүүдэд хар алтны үнэ 0.3 орчим хувиар буурав. Ингэснээр Орост шатахууны үнэ 0.2 орчим хувиар мөн буурчээ. Уг нь Ираны газрын тосонд авсан хориг арга хэмжээ дэлхийн газрын тосны үнийг хөөрөгдүүлэн, нэг торх газрын тос 150 ам.долларт хүрнэ гэсэн таамагт ойртсон ч эсрэгээрээ үнэ буурч байгаа нь газрын тос олборлолт олон улсад нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ ОХУ-д төмөр замын тээвэрлэлтийн үнэ өссөнөөр тус улсаас шатахууны хараат орнуудад бензин, дизелийн түлшний үнэ буухгүй харин ч нэмэгдэх хандлагатай байна. “Оросын төмөр зам” компани 2013 оноос тээвэрлэлтийн үнийг 10 хувиар өсгөнө гэж мэдэгдэж байгаа. Шатахууны хямдрал төмөр замын тээвэрлэлтийн нэмэгдсэн үнээс бага байна. ОХУ-аас Газрын тосны бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг бүрдүүлдэг манай орны хувьд хоёр дахь гарцыг олох нь чухал гэлтэй.
Э.Жаргал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)