АНУ Ази уруу сөнөөгч онгоцуудаа илгээжээ

“Вашингтон пост” сонинд нийтэлснээр АНУ-аас Азийн баруун хэсэгт орших орнуудын нэгэн дэх цэргийн бааз уруу нэлээд хэдэн онгоц илгээсэн байна. АНУ-ын агаарын хүчний “F-22 Raptor” хэмээх уг онгоцууд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан тулалдах чадвар сайтайгаас гадна бөмбөгддөг байна. Агаарын хүчний мэдээлснээр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор сөнөөгч онгоцуудыг Ази уруу илгээжээ.
“Вашингтон пост” сонинд нийтэлснээр АНУ-аас Азийн баруун хэсэгт орших орнуудын нэгэн дэх цэргийн бааз уруу нэлээд хэдэн онгоц илгээсэн байна. АНУ-ын агаарын хүчний “F-22 Raptor” хэмээх уг онгоцууд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан тулалдах чадвар сайтайгаас гадна бөмбөгддөг байна. Агаарын хүчний мэдээлснээр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор сөнөөгч онгоцуудыг Ази уруу илгээжээ. “Вашингтон пост” сонинд “АНУ дэлхийн таван их гүрэнтэй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэх шийдвэрлэх хэлэлцээрийн өмнө онгоцуудыг илгээлээ” хэмээн онцолжээ. Харин хэчнээн онгоц хаана ирснийг бичээгүй байна. Энэ сарын эхээр АНУ Ираны эсрэг хүчээ зузаатгаж Персийн булан уруу цөмийн бөмбөг хаягч онгоц тээвэрлэгч “Enterprise” хөлгийг илгээжээ. Үүнээс өмнө тус улс онгоц тээврлэгч “Аbraham Lincoln” хөлгийг Персийн булан дахь Ормузын хоолой руу илгээсэн юм. Одоогоор “Аbraham Lincoln”, “Enterprise” хөлгүүд Афганистан дахь цэргийг ажиллагааг дэмжиж, Сомалийн далайн дээрэмчидтэй тэмцэх ажиллагаанд оролцож байгаа аж. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээр удахгүй болох бөгөөд Иран хэлэлцээрийн шаардлагаас татгалзана гэж АНУ үзэж байна. Мөн Европын холбооны 27 орны Гадаад харилцааны сайдуудын баталсан Ираны газрын тосны экспортод тавьсан хориг ирэх долдугаар сарын нэгнээс албан ёсоор хэрэгжих юм. Ираны албаныхан газрын тосны хориг хэрэгжээд эхэлбэл Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлсэн. Харин АНУ Персийн булангийн орнуудаас баруун уруу импортлогддог газрын тосны чухал усан замыг хаавал “дайн зарлана” гэж мэдэгдээд буй.
www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)