Естийн халуун рашааныг зорьсон таван залуу майхандаа угаартжээ
- 2020-12-22
- Нийгэм
- 0

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Естийн халуун рашааны Бага чулуут руу хоёр хоногийн өмнө гурван автомашинтай 10 хүн аялахаар явжээ.
Аялагчид өчигдөр зорьсон газраа дөхөөд цаг орой болсон тул хээр хоноглохоор болж, автомашиндаа тав нь, майханд тав нь хоносон байна. Харамсалтай нь, майханд хоносон таван хүн угаартаж газар дээрээ нас барсан байна.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгахаар нисдэг тэргээр явсан байна. Урьдчилсан мэдээллээр залуучууд майхандаа гал түлснээс угаартаж нас барсан. Биеийн гадна ямар нэг гэмтэл шархгүй гэх дүгнэлтийг гаргаад байгаа аж.
Биеийн гадна ямар нэг гэмтэл шархгүй гэх дүгнэлтийг гаргаад байгаа аж. Гэхдээ цогцсуудыг энэ сарын 23-нд нисдэг тэргээр зөөвөрлөж авчрах юм байна.

Сэтгэгдэл (0)