Европын холбоо Израилийг шийдвэрээ эргэн харахыг хүсэв

Европын холбоо Израилийн Засгийн газрыг гурван суурингийн статусын асуудлаарх шийдвэрээ дахин хянаж үзэхийг хүсч байгаа тухай Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрбээр, энэ мэдэгдэлдээ Палестины газар нутагт харьяалагдаж буй Баруун эрэг дэх Брухин, Рехалим, Сансай хэмээх Еврейн гурван сууринд Израиль Улс хууль ёсны статус олгох хэрэгтэй гэж онцолсон байна. Палестин Израилиас салан тусгаарласан ч Баруун эрэг дэх Еврейн суурингийн эзэмшлийн асуудлаар маргаантай байдаг юм. 
Европын холбоо Израилийн Засгийн газрыг гурван суурингийн статусын асуудлаарх шийдвэрээ дахин хянаж үзэхийг хүсч байгаа тухай Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон мэдэгдлээ. Тэрбээр, энэ мэдэгдэлдээ Палестины газар нутагт харьяалагдаж буй Баруун эрэг дэх Брухин, Рехалим, Сансай хэмээх Еврейн гурван сууринд Израиль Улс хууль ёсны статус олгох хэрэгтэй гэж онцолсон байна. Палестин Израилиас салан тусгаарласан ч Баруун эрэг дэх Еврейн суурингийн эзэмшлийн асуудлаар маргаантай байдаг юм. Израиль-Палестиныг эвлэрүүлэх Ойрхи Дорнодын дөрвөлийн хэлэлцээрийн дүнд Израиль еврейн суурин болон түүний ойролцоо барилга, байгууламж барихаа зогсоосон ч энэ он гарсаар Иерусалимын зүүн хаяанд орших уг газар дахь барилгын ажлыг дахин эхлүүлсэн байна. Олон улсын хуулиар энэ газар Палестины мэдэлд байдаг бөгөөд Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд тус улсын газар нутагт хүч түрэмгийлэн барилга, байгууламж барихаа зогсоохыг шаардсан захиа илгээжээ. Түүнчлэн захиандаа 1967 онд тогтоосон хоёр талын хилийн шугамыг дахин нягтлахыг Израилийн Засгийн газраас хүссэн ч тусыг эс олоод байсан юм.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)