Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томиллоо
- 2020-12-22
- Нийгэм
- 0

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдөр болж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн нэр дэвшигчидтэй ярилцлага хийлээ.
Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн нийт 17 нэр дэвшигчээс 7 хүн нэрээ татаж, 11 нэр дэвшигч ярилцлагад оролцсон юм. Ийнхүү МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч тус бүрт оноо тавьж, үнэлгээ өгөхөд:
1. Н.Дэмбэрэл- 853
2. То.Батзориг- 737
3. Р.Гандиймаа- 720
4. Э.Дагиймаа- 695
5. Т.Бат-Оргил- 660
6. Ш.Отгон-Өлзий- 659
7. А.Бүрэнбаатар- 639
8. Тү.Батзориг -627
9. Б.Цондовдорж -621
10. Б.Эрдэнэбаатар- 545
11. А.Энхтуул- 527 оноог тус тус авсан байна.
Нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноо авсан Н.Дэмбэрэл, То.Батзориг нарын нэр дээр явуулсан Ерөнхий захирлын сонгуулийн нууц санал хураалтаар Н.Дэмбэрэл 11 хүний санал авч МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдлоо.
МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл (0)