Баянзүрх дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил хэвийн үргэлжилж байна. Энэ хүрээнд нийт 19 цэг дээр 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авч байна.Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байгаа. 

Иргэдээс шинжилгээ авахдаа халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын болон гадаргуугийн ариутгал, чийгтэй цэвэрлэгээг цаг тутамд хийж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин ажиллаж байгааг албаныхан онцолсон.

Баянзүрх дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт арванхоёрдугаар сарын 21-28-ны өдрүүдэд 90 мянган иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм.

PCR шинжилгээ өгөхөд өвддөг гэх ойлголт иргэдийн дунд байдаг. Харин зарим хүмүүс энэ мэдээллийг үгүйсгэдэг. Тиймээс Баянзүрх дүүргийн 19 цэгт шинжилгээ өгч байгаа иргэдтэй уулзаж, PCR шинжилгээ өгсөн сэтгэгдлийг нь сонсжээ.

Баянзүрх дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)