Х.Ганхуяг: Шүүхийг хэвтээ тогтолцоотой болгоно
- 2020-12-25
- Улс төр
- 2

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 30 гаруй хуулийг өөрчлөх, шинэчлэх шаардлага үүссэний нэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д анх хоёр хувилбараар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслөө эргүүлэн татсанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр тогтсон юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ мягмар гарагийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч УИХ дахь АН-ын бүлгээс гурав хоногийн завсарлага авсан. Гэхдээ Журмын тухай хуулийн дагуу тус хуулийн төслийг энэ онд багтаан батлах шаардлагатай.
Тиймээс хуулийн төслийг ирэх долоо хоногоос хэлэлцэхээр болж байгаа юм. Харин УИХын гишүүн Х.Ганхуяаг хэвлэлд өгсөн ярилцлагадаа тус хуульд оруулж байгаа гол шинэчлэлийн талаар товчхон мэдээлэл өгчээ. Тэрбээр “Шүүхийн тухай хуульд маш их өөрчлөлт оруулж байна. Хуучин шүүх босоо тогтолцоотой байсан бол одоо хэвтээ тогтолцоотой болно. Анхан шат, давж заалдах шатны шүүхээр яваад дуусна гэсэн үг. Түүнчлэн Дээд шүүх рүү хүсэлт өгнө.
Хүсэлтийг хүлээж авах эсэхийг Дээд шүүх шийднэ. Ямар тохиолдолд хүлээж авах вэ гэхээр тухайн хэрэг дээр нэг зүйл заалтыг хоёр, гурван төрлөөр хэрэглэчихсэн байвал, нэг хэрэгт хоёр гурван өөр ял өгчихсөн байвал Дээд шүүх авч татаад хэлэлцээд явна. Энэ нь илүү авлигаас хөндийрүүлнэ. Өмнөх шиг шүүх дээр удааширдаг процесс алга болно. Нэг хэргийг захиалгатайгаар нэг шүүгчид өгдөг зүйлийг алга болгож байгаа юм. Компьютерийн программаар шийддэг болно. Мөн Дээд шүүхийн 25 гишүүнийг 11 болгох эсэх маргаан явж байна.
Дээд шүүх маргаан шийддэг бус илүү судалгааны онол зүйн хуулийн тайлбар талдаа ажилладаг болно гэсэн үг. Сахилгын хороог шүүгчдээс томилж, УИХ томилгоонд оролцоно. Шүүгчийн хийж болохгүй гэсэн 39 зүйл заалтыг мөн оруулж байна. Гэхдээ энэ бүхнийг эцэслэн шийдээгүй байна” гэжээ.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл (2)
Иргэн (139.5.216.103)
Шүүхийг дарга нараас салгах хэрэгтэй. Иргэд шүүгчээ сонгон ажиллуулдаг байх нь зохимжтой. Шүүхүүд зөрүүтэй шийдвэр гаргаж байгаа нь хахууль , ашиг сонирхол байгааг илэрхийлнэ.
өмгөөлөгч (103.57.93.202)
давж заалдах шатны шүүхийн орон тоог нэмэх хэрэгтнй тэгэхгүй бол аймгуудад нэг хэвийн хэдэн бурхлагдсан юм сууна чадвар муутай хүмүүс их байдаг тул давж заалдах шатыг сайжруулах шаардлага тавигдана шүүгч нараа бэлдэх хэрэгтэй дээ дээд шүүхийн орон тоог багасгах биш харин авч хэлэлцдэг хэргийн тоог л багасгамаар санагддаг Иргэний шүүх гэхэд хэдэн мянгаас дээших тоотойг авч хэлэлцэх вэ гэх мэт