ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү харьяа яамныхаа сайдтай зөрчилдөх болсон шалтгаанаа тайлбарлалаа
- 2020-12-25
- Нийгэм
- 7

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү харьяа яамныхаа сайдтай зөрчилдөх болсон шалтгаанаа тайлбарлалаа. Тэрээр "Бид урд нь маш өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж байсан. Хоорондоо нарийн уялдаа холбоотойгоор дүрэм журамын дагуу цэргийн маягаар зохион байгуулагдчихсан зүйл гэж хэлж болно. Тэр зохион байгуулалт Д.Сарангэрэл сайдын хувьд яг тэр чигээр мөрдөгдөөд ямар ч буруу ойлголцох асуудал гарч байгаагүй.
Одоо зохион байгуулалт дээр доголдолтой байна. Дүрэм журам гэдэгт чинь эрэмбэ дараа гэж байх ёстой. Дороос өөр мэдээ аваад явчихаар надад удирдагдах эрэмбийг л алдагдуулж байна гэсэн үг. Энэ бол энгийн жишээ. Хамгийн гол нь Цэргийн төв эмнэлэг болон бусад төв эмнэлгүүдийг бүгдийн нүүлгээд ариутгана гэж байгаа. Сүрьеэгийн өвчтөнүүдийг хүртэл шилжүүлнэ гэсэн. Би үүнд эсрэг байр суурьтай. Халдварт өвчнийг хөдөлгөлгүй тухайн газарт нь цомхотгон дарах хэрэгтэй. Хөдөлгөөн ихсэх тусам л халдвар дамжин тархах эрсдэлтэй. Яагаад гадуур хөл хорио тогтоогоод байгаа билээ. Карантин гэдэг чинь хөл хорино гээд байгаа зүйл. Ийм байхад тарааж ийш тийш нь шилжүүлж болохгүй гэдэг дээр л маргасан. Халдвартай хүмүүсээс гадна сүрьеэтэй хүмүүсийг нүүлгээд тэр чигээр нь энэ байрыг ариутгаж засна гэж ярьсан нь бидний зөрчилдөх шалтгаан болсон. Намайг энэхүү үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн. Бид албан тушаал гэхээсээ гадна үндсэн мэргэжил гэж байна. Хэрвээ би урваад, аялдан дагалдаад энэ асуудлыг зөвшөөрөх юм бол манай хамт олноос гадна бидний мэргэжлийн үнэ цэнэ гэдэг зүйл алга болно.
Энэ дан ганц миний асуудал биш, ХӨСҮТ-ийн хувь заяа яригдаж байна гэжээ.

Сэтгэгдэл (7)
zochin (66.181.177.78)
emnelegiin zasbariin ajlaa ungursun 10 sardaa hiihgui yasan yum be iim ih ubchluliin uer genet uhaan orchih gej estoi manguu yumnuud bh yum aa
Zochin (39.154.227.118)
Ymar tolgoitoi said geheer iimbdag bna halvartai hvmvvsiig nvvlgej shiljvvlnech geh shigymar hog shvvrdeed tseverleg gej bga bishde ymarch hvn bodsn haldvart ovchin shvv de saidaa aan dahiad bodhiin bishvv hoo
(103.57.92.193)
Тэр хандив идсэн ууснаа дараа ярь.одоо улс даяар тогтоосон тэгэндээ ажиллахаа бод. Бусдын учир олдоно.
Эмч (66.181.190.234)
Гуя л ярьж бна
зочин (103.57.93.202)
таны тухай хамт олон чинь мөнгөний талаар шалгуулах гомдол гаргаад юм биш үү энэ талаар шалгуулж олон түмэнд ойлгоц өгөх хэрэгтэй үнэхээр хандив идсэн бол ажлаа өгөх л хэрэгтэй дээ
joom (192.82.69.18)
Mergejliin humuusiinhee ugiig spnspj ajillahad buruutahgui shuu said guai! Said darga bolonguutaa l ingeed dorhi humuusteigee zurchilduud dulii zuruudleed baij bolohgui
(202.126.89.33)
Zaluu said buruu ajillaad korono taraagd bgaam bishuu xet zaluu bn yaj taxaltai emnelgiug nuulgej bolxov de yer ulsiin ajlaa xiichix xungui zuv ajillaj bgaagaa neg uimuuleed buun xel am eruul.mendiin ene saidiig ogtsruul uur sain xun tavi metegjeliin bolovsroltoi bxgui bol gundalai bn shde yer zasgiin gazar ix xurliig ogtsruulaxgui bol ajlaa xiij,chadaxgui bn