Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "төслийн уралдаан” зохион байгууллаа
- 2020-12-25
- Нийгэм
- 0

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 2021 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилчдын шинэ санал, санаачилгыг дэмжих зорилгоор төслийн уралдаан зохион байгууллаа. Тус төслийн уралдааныг 2 үе шаттайгаар явуулсан бөгөөд эхний шатанд шалгарсан төслүүдийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр илтгэлийг хэлэлцүүллээ.

Энэхүү төслийн уралдаанд нийт 22 төсөл ирүүлснээс 2 дугаар шатанд 8 төсөл шалгарч шагналт байрын эзэд тодорлоо. Үүнд:
Тэргүүн байранд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Дэслэгч Б.Буянжаргал, Амбулаторийн тасгийн их эмч Г.Намуунцэцэг, Амбулаторийн тасгийн эрхлэгч, Дэд хурандаа Б.Баттуяа нарын “Хилийн анги, байгууллагын эрүүл мэндийн төвийн телемедицинийг байгуулах” төсөл
Дэд байранд Мэс заслын тасгийн эмч, Дэслэгч Л.Алтангэрэл, Санхүү хангамжийн албаны эдийн засагч, Дэслэгч Д.Мөнх-Цолмон нарын “Бөөр шээсний замын эмгэгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл
Гутгаар байранд Мэдрэлийн тасгийн эмч, Хошууч Д.Шүрэн, Мэдрэлийн тасгийн эрхлэгч, Дэд хурандаа Б.Мөнх-Оч нарын “Нойрны төвийг өргөтгөх” төсөл тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл (0)