Нигерийн коллежийн халдлагад 6 хүн амь үрэгдлээ

Нигерийн хойд хэсгийн хот Каногийн коллеж дээрням гарагт болсон халдлагад өртөж зургаан оюутан золгүйгээр амиа алдсан байна.
 
Нигерийн хойд хэсгийн хот Каногийн коллеж дээрням гарагт болсон халдлагад өртөж зургаан оюутан золгүйгээр амиа алдсан байна.
Халдлага үйлдэгсэд нэг машин, хоёр мотоциклтэй байсан бөгөөд гадаа талбайд Христийн шашны ёслол үйлдэж байсан оюутнууд руу гал нээж, дэлбэрэлт үйлдэн олон хүнийг ийнхүү гэмтэж шархдахад хүргэжээ.
Нэгдүгээр сард Исламист бүлэглэл Боко Харам Каногийн цагдаагийн төв штаб болон засгийн газрын байгууламжуудыг байлж, 180 хүний амийг авч одсон хүчтэй бөмбөгдөлтийг үйлдсэн болох нь тогтоогдсон билээ.Цагдаагийнханы хэлж байгаагаар бүлэглэлийнхэн өнгөрөгч халдлагыг мөн үйлдсэн аж.
Түүнчлэн, Кенийн Найроби хотод өчигдөр мөннэг хүний аминд хүрч, 10 гаруй хүнийг хүнд бэртээж, гэмтээсэн хүчтэй халдлага үйлдэгдсэн байна.Исламийн хэт даврагсад тус халдлагын ард нуугдаж байгаа хэмээн цагдаагийнхан хэллээ.

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)