Мэндчилгээ

Шинэ онтойгоо золгох сайхан үйлсийг тохиолдуулан нийт ард түмэндээ, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдэдээ МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлж аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ирж буй 2021 онд Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой ч тохионо. Улиран одож буй 2020 он МАН-ын зуу дахь жилийн бас нэгэн амжилт, томоохон бүтээн байгуулалтын үе болж түүхэнд үлдлээ. Энэ онд манай нам ард түмэн, сонгогч олныхоо итгэл найдварыг дахин хүлээж улс орноо улам хөгжүүлэх ариун үйлсэд цаашид ч хүчин зүтгэх үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

Итгэлийг зүтгэлээр хариулахаар манай нам чармайж байна. Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүн баянгийн төмөр зам, нефтийн үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёлын шинэ барилга, байгууламжууд олноор баригдаж, дуусах шатандаа орсныг цохон тэмдэглэе.

 

 

Дэлхий дахинд тархсан коронавирус цар тахлын өвчин Монгол оронд маань ч халдварлаж, монголчууд бидний ерийн амьдралыг эвдэж байгаа хэдий ч хийж бүтээх ажилдаа бид барьц алдсангүй. Цар тахлын эсрэг тэмцэлд ард түмэн маань төр засгийнхаа бодлогыг идэвхтэй дэмжиж байна. Цар тахлын эсрэг тэмцэлд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй бүх эмч, сувилагч, төр захиргаа, хууль хяналтын байгууллагын ажилтнуудад намынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, улам их амжилт хүсье.

 

 

 

2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Монголын ард түмний эв-нэгдлийн илэрхийлэгч болсон төрийн тэргүүний энэ сонгуулийг МАН шинэ онд улс оронд маань тохиолдох томоохон үйл явдал гэж үзэж, ард түмнийхээ дэмжлэгийг хүсэн оролцох болно.

 

Шинэ жилийн баяраа гэр гэртээ сайхан тэмдэглээрэй.

Монголчууд бидний сайн үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)