Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар 20-24-нд зорчсон иргэд шинжилгээнд хамрагдана уу
- 2020-12-29
- Улаанбаатар
- 0

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр "Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан болон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобусны жолоочоос халдвар илэрсэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр ""Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобусны жолооч хийдэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хүн хамгийн сүүлд ажилдаа арванхоёрдугаар сарын 24-нд очсон. Гэр бүлийнх нь хүн коронавирусийн халдвараар өвчилсөн учраас тухайн жолооч ойрын хавьтал байсан.
"Тэнүүн-Огоо" ХХК-нд 90 гаруй жолооч байдаг. Чингэлтэй, Зунжин гэсэн хойд чиглэлд явдаг автобусны жолооч байсан учраас тэр чиглэлийн автобусны, ойрын хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарласан. Бусад хавьтлын 80 хүнээс шинжилгээ авсан.
Тиймээс 20-24-ний хооронд тухайн чиглэлийн автобусаар зорчсон иргэдийг шинжилгээ өгөхийг ЭМЯ-наас сануулж байна.
Тэнүүн-Огоо автобус баазад 90 гаруй хүн ажилладаг бөгөөд ойрын хавьтлуудыг тусгаарлан, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
