Британий барьцаалагдсан эмчийн цогцос Пакистанаас олдлоо

Пакистаны дайчид ням гарагийн өглөө баруун зүгийн хот Куэттагаас Британий барьцаалагдсан эмчийн цогцсыг олжээ.
 
Пакистаны дайчид ням гарагийн өглөө баруун зүгийн хот Куэттагаас Британий барьцаалагдсан эмчийн цогцсыг олжээ. 60 настай эрэгтэй тэрээр Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт ажилладаг байсан бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард барьцаалагдаад байсан юм.Түүний цогцсыг гялгар уутаар битүү бүрж, Куэттагийн онгоц буудлын ойролцоо хаясан байсан байна. Түүний халаасанд байсан зурвас дээр“Пакистаны Талибан бүлэглэл шаардсан барьцааны мөнгийг нь өгөхгүй байгаа учир намайг хөнөөхөөр завдаж байна” хэмээн бичсэн байсан гэнэ.
Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгээс тус балмад үйлдлийг буруушааж байгаагаа мэдэгдэн,  эмгэнэл илэрхийлсэн  байна. 
Сүүлийн жилүүдэд Пакистанд гадны иргэдийн чиглэсэн халдлага дайралт, барьцаалах явдалар араасаа цувран үйлдэгдэх нь ихсээд байгаа аж. Халдлага үйлдэгсэд өнгөрсөн жил мөн Швейцарийн нэгэн хосыг барьцаалж, азаар энэ оны гуравдугаар сард барьцааны мөнгийг нь төлсөн тул сулласан байна.

О.Удвал 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)