Олимпод зориулж хоёр метрийн өндөртэй гүц бүтээжээ

Сочид 2014 онд болох өвлийн XXII олимпод зориулж Оросын Ростов мужийн Семикаракорскийн керамикийн үйлдвэр хоёр метрийн өндөртэй гүц бүтээжээ. “Баатар” хэмээн нэрлэсэн гүцийг хийхэд нэг тонн гаруй шавар орсон агаад “Сочи-2014”-ийн бэлгэ тэмдэг болон цэцгэн хээ, угалзаар чимсэн аж. 
Сочид 2014 онд болох өвлийн XXII олимпод зориулж Оросын Ростов мужийн Семикаракорскийн керамикийн үйлдвэр хоёр метрийн өндөртэй гүц бүтээжээ. “Баатар” хэмээн нэрлэсэн гүцийг хийхэд нэг тонн гаруй шавар орсон агаад “Сочи-2014”-ийн бэлгэ тэмдэг болон цэцгэн хээ, угалзаар чимсэн аж. Семикаракорскийн үйлдвэр нь тус олимпийг зохион байгуулагчидтай хамтарч ажиллах албан ёсны түнш бөгөөд наадмын лого, бэлгэдлийг дээр нь дүрсэлсэн сэнжтэй аяга, таваг, цайны хэрэгсэл, сав суулга зэргийг үйлдвэрлэх юм байна.
 
     Эднийхээс гадна олимпийн логог гар урлалын бүтээгдэхүүндээ тавих эрхийг “Хохломская роспись”, “Русские сувинеры” компаниуд авсан бол, “Bosco Sport”, “Спортмастер”, “Бегемот”, “Гознак” компани бусад төрөлд зохион байгуулах хороотой хамтарч ажиллахаар шалгарчээ.
 
    Олимпийн бэлэг дурсгалын зүйлүүдийг Оросын бүх нутаг дэвсгэрт албан ёсны сайтаар дамжуулан худалдаж авах боломжтой юм байна. Ийм төрлийн бүтээгдэхүүний борлуулалтаас зохион байгуулагчид 500 сая хүртэлх долларын орлого олохоор тооцоолжээ
 
Л. Алтан-Эрдэнэ
www.undesten.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)