Испанид ажилгүйдлийн түвшин дээд цэгтээ хүрлээ
- 2012-04-30
- Дэлхий
- 0
Испанийн ажилгүйдлийн түвшин улирлын эхний хагаст 24.4 хувь хүрч огцом өссөн байна.Үндэсний статистикийн газраас баасан гарагт гаргасан үзүүлэлтээр ажилгүй иргэдийн тоо 5,6 сая хол давжээ.

Испанийн ажилгүйдлийн түвшин улирлын эхний хагаст 24.4 хувь хүрч огцом өссөн байна.Үндэсний статистикийн газраас баасан гарагт гаргасан үзүүлэлтээр ажилгүй иргэдийн тоо 5,6 сая хол давжээ. Энэ нь өнгөрөгч улирлынхтай харьцуулахад 370.000-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь Испани улсыг Европын бүсийн орнуудын дунд ажилгүйдлийн түвшнээр хамгийн өндөр орон гэгдэхэд хүргэсэн байна.
Засгийн газрын зүгээс өрийн хямралаас гаргах үүднээс өртөг зардлыг бууруулах хатуу бодлого баримтлан ажиллаж, энэ нь улсын эдийн засгийг дэмжихэд тодорхой хувь нэмрээ оруулсан хэдий ч, ажилгүйдлийн түвшинг төдийлөн бууруулахгүй байгаа аж.
Испанийн Шадар Сайд Сораяа Саэнз де Сантамариа хэлэхдээ засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, дорвитой арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлж байгаа хэмээн тайвшруулсан байна.
Гэвч өдөр ирэх бүрэрчимтэй нэмэгдэж байгаа ажилгүйдлийн түвшинИспанийн засгийн газрын бондыг доогуур үнээр арилжигдахад хүргэж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэл хөсөрдөхөд хүргэж байгаа гэнэ. Тэд европын бүсийн эдийн засгаараа тэргүүлэгч дөрөв дэхь орон нийтийг хамарсан ажилгүйдэл, эдийн засгийн их уналтын үед зөвхөн хямралын эсрэг арга хэмжээгээрээ дамжуулж, асуудлыг шийдэж чадах эсэхэд эргэлзэж байна хэмээж байгаа ажээ.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)