Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

 ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хийлээ.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Шуурхай штабын ерөнхий менежер Я.Амаржаргал болон шуурхай штабын бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Энэ үеэр шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид уулзан, тодорхой үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)