ЭМЯ: Шинээр 20 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1215 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ.

Үүний 16 нь Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь Франкфуртын онгоцоор ирсэн хүмүүсийн гурав дахь шинжилгээнээс хоёр хүнээс илэрсэн.

Үлдсэн хоёр нь Хавдар судлалын үндэсний төвөөс эмч, нягтлан бодогчоос коронавирус илэрсэн.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 736 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 410

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1215, эдгэрсэн 830 байна. 69.3 хувь нь эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 375 хүн эмчлүүлж байна” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай