ХӨСҮТ: Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс коронавирус илэрч ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлажээ

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд нийт  17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байна. 

Мөн Баянзүрх дүүргийн голомтод тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирус илэрлээ. 334 хүнийг өнөөдрөөс гэрийн ажиглалтад шилжлүүллээ.

Автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн хоёр хүнээс коронавирус илэрсэнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлаад байна. Тэдний хоёрдогч хавьтал 92 хүн байна. Одоогоор энэхүү халдварын эх сурвалжийг тодруулахаар ажиллаж байна. 

Хоёр голомттой холбоотой 1807 хавьтал бидний хяналт тандалтад байна.

 

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 740 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 414

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1220, эдгэрсэн 837 байна. 69.3 хувь нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 373 хүн эмчлүүлж байна” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай