ЭМЯ: Байдал амаргүй байна цаашид вирус илүү тархах нь...

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Нэгдүгээр сарын 1-ний өдөр 11152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илэрлээ. Үүний 15 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн 7 нь зөөвөрлөгдсөн тохиолдол. 1242 нийт тохиолдол боллоо. Үүнээс БЗД-ийн эмнэлгээс голомтолсон 4, "Амар" зочид буудал 5, гэр бүлийн 4, УБ-Франкфуртийн онгоцоос зөөвөрлөгдөж орж ирсэн 7 байна. Дотоодод 15 бүртгэгдсэнээс "Мөнххада" компанийн 4 ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд ойрын 35 хүнийг тусгаарласан бол 92 хүнийг гадуур тусгаарлан ажиглаж байна. Төв шуудан компаны 2 ажилтнаас 70 хүнийг хяналтад авчээ.

Зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар нийт 406 боллоо. Мөн тус буудалд үйлчилж байсан резидент эмчийн шинжилгээ мөн эерэг гарсан. Тийм учраас "Амар" зочид буудалд халдвар тархах эрсдэлээс сэргийлж 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг сольсон" гэв.

Мөн байдал амаргүй байна. Цаашид вирус илүү тархах магадлалтай байгаа тул гэртээ байж, зочин урихгүй, нэгнийдээ зочлохгүй байхыг ЭМЯ-наас иргэдэд уриалсан юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусний халдварын тохиолдол  1242 болоод байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай