Н.Тавинбэх: Арванхоёрдугаар сарын цахилгааны төлбөрт өмнөх сарын төлбөр тодорхой хэмжээгээр багтсан

Эрчим Хүчний Сайд Н.Тавинбэх, Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэлтэй Харилцах Хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: "Айл өрхүүдийн 2020 оны 12 дугаар сарын дулаан, цахилгааны төлбөр гарсан. Эрчим хүчний төлбөрийн талаар иргэдээс гомдол санал ирсэн. Улаанбаатар хотод өнгөрсөн сард 326 мянга 500 хэрэглэгчид цахилгааны төлбөр бичигдсэнээс 137 мянга нь гэр хороололд бий. Цахилгааны төлбөр гарсны дараа 4917 гомдол Хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээж авах утасанд ирсэн. Үүнээс 294-ийг нь албан ёсны гомдол гэж хүлээж авсан бөгөөд энэ нь нийт хэрэглэгчдийн 1 хүрэхгүй хувь юм. Монгол Улсын хэмжээнд 690 мянган айл өрх бий.

 

Цахилгааны төлбөрийг ажилтнууд заавал биечлэн очиж бичдэг нүсэр ажил бий. Энэ бол цаг хугацаа шаардсан механик ажил. Энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд хэрэглэгч нарыг 6 хэсэгт хувааж, тоолуурын заалт авдаг. Нэг ажилтан орон нутагт 600-800, Улаанбаатар хотод 2000-3000 мянган хэрэглэгчийн төлбөр бичдэг. Хоёрдугаарт, хэрэглэгчийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 30 хоногоор тооцож төлбөр бичдэг.

Ийм учраас олон хэрэглэгчийн төлбөр сар дамжиж орж ирж байгаа тул ойлголтын зөрүү гарч байна.

Жишээлбэл, 12 дугаар сард гарсан төлбөрийг олон хүн тухайн сарын 1-31-ний төлбөр гэж ойлгож байх шиг байна. Гэхдээ миний дээр хэлсэн шалтгааны улмаас 11 дүгээр сарын тодорхой хоногууд 12 дугаар сарын төлбөр дээр орж байгаа. Тухайлбал, иргэн Тавинбэх, 7 сарын 10-нд гэрээ байгуулсан бол тухайн сарын төлбөр 8 сарын 10-нд гарна. Ингэж хойшоо хөөгдөж явсаар байгаад 12 сард гарсан төлбөр бол 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны төлбөр гэсэн үг. Тэгэхээр Засгийн газрын шийдвэр 12 дугаар сарын 1-нээс хэрэгжсэн тул 12 сарын төлбөрт иргэн Тавинбэхийн 11 сарын 10-30 хүртэлх 20 хоногийн төлбөр орж байгаа юм.

Энийг хэрэглэгч өөрөө төлөх ёстой. Тэгэхээр энэ 1 сард гарах төлбөр бол 12 сарын 10-наас 1 сарын 10 хүртэл гарна. Энэ үед төрөөс даана гэсэн үг” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.115.55)

    2021-01-02

    Бид тогны мөнгөө хуучнаараа төлөөд явмаар бна 650 тэрбумаа бүх айл өрхдөө хуваагаад өгчихөө