ЭМЯ: Улаанбаатарт 21 тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 1263 боллоо

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд нийт  5807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Улаанбаатарт 21 тохиолдол нэмэгдлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэдэг, ХСҮТ-д тусгаарлалтад байгаа 19 хүнд давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Мөн хоёр гэр бүлийн хавьтлаас хоёр тохиолдол илэрсэн. Баянзүрх дүүргийн дэгдэлттэй холбоотой дамжсан дам хавьтальын голомтууд үүсэж байгаа. Тиймээс иргэдийн дунд хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хнү явж байхыг үгүйсгэхгүй. Хүн бүр цар тахлаас сэргийлэх эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг дагахыг онцгой анхаарч хичээх хэрэгтэй байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай