Хурга тэвэрсэн охины зураг тэргүүн байрт шалгарчээ

Амьдралын торгон агшныг мөнхөлдөг гэрэл зурагчдын шилдэг бүтээлүүдийг бид өмнөх дугаартаа онцолсон. Цар тахлын үеийн олон улсын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчинтэй тэмцэж байгаа хүн төрөлхтний төлөөлөл, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа үндэстнүүдийг тэд гэрэл зургийн дурандаа буулгасан байсан.

Мөн байгалийн сонин хачин, ан амьтдын оршин буйг мөнхөлсөн агшнуудыг танилцуулсан. Тэгвэл энэ удаад “National Geographic Russia” сувгаас зарласан “Нүүдэлчний нүдээр” гэрэл зургийн уралдааны талаар онцлохоор бэлтгэлээ. Учир нь, энэхүү уралдаанд Буриадын гэрэл зурагчин Александр Гармаев түрүүлсэн байна. Түүний хурга тэвэрсэн охины зураг тэргүүн байрт шалгарчээ.

Гармаев уг зургаа 2016 онд Өвөрмонголд болсон “Алтаргана” наадмын үеэр авсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)