Оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээлээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээллийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өглөө.

Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийж байна. Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зүрхний хилэн (59.153.114.220)

    2021-01-04

    Ээ новш гэж энэ монголчууд гэж үхэрнээсээ долоон доор аймшигтай хүмүүс юмаа.Ийм аймар тэнэг мунаг өчүүхэн сэтгэлгээтэй байхаар чинь арай дөнгүүр хэд нь УИХ гэж нэрийдчихээд та нарыг дарлаад хүссэнээрээ доромжлоод тоглоод байгаа юм шүү дээ?Ямар ахархан богино бодол вэ? халтар хэдэн төгрөгнөөс эрх чөлөөгөө арилждаг байсан одоо эрүүл мэндээ зараад эхлэв үү? зараа зар тэнэгт гэртээ байгаа бүлтгэр хөөрхөн үр ачийхаа ирээдүйг баллаж байгаагаа мэдэхгүйдээ ингээд байгаа юм уу? Ийм болхоороо ядуу зүдүү гэр хороололд үмхий самхайн дунд гал түлээд амьдраад байгаагаа ойлгооч.Ходоод чинь хонхолзоод эрүү өвдөг чинь ойртохын цагт энэ бүхнээ зурвас ухаараад чад болно та нар ингэж олсон мөнгө чинь жорлондоо овойж хөлдөнө ямар аймаар тэнэгүүд гэхээрээ ингэдэг байнаа ийм байж төрөө засгаа бүү муул буруугаа өөрсдөөсөө хай яагаад ядуу гуйлгачин байгаагаа өөрөөсөө өдөр болгон асуу мөөр буханд хүчиндүүл үмбүү