Ан амьтдын нутагладаг газарт өвс тэжээл байршуулав
- 2021-01-05
- Нийгэм
- 0

Монгол орны зарим нутагт өвөлжилт хүндэрснээр зэрлэг ан амьтад өвс тэжээлийн хомсдолд ороод байна. Тиймээс зарим аймгийн удирдлагууд амьтдын нутагладаг газар оронд өвс тэжээл байршуулж байгаа юм. Мөн заримыг нь хамгаалалтад авч холбогдох арга хэмжээг авч эхлээд байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Ерлөг хайрханд 30 боодол өвс хүргэж, ан амьтдын нутагладаг газарт тавьжээ.
Түүнчлэн Ёрвон, Баян ууланд хоёр тонн хужир тараан байршуулж, биотехникийн арга хэмжээ авсан байна. Байгаль хамгаалагчид дээрх өвс тэжээлийг нэг бүрчлэн зөөж хүргэж байгаа бөгөөд зарим газарт хүн хүрэхэд бэрх байгааг дурджээ.

Сэтгэгдэл (0)