ХӨСҮТ: Улаанбаатарт 22 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1308 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 11,581 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомт болон халдвар авсан сувилагч зэрэг өмнө бүртгэгдсэн халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Бусад аймагт халдвар илрээгүй. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 1308, дотоодын нийт халдвар 817 болоод байна" гэлээ.

 Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 491

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1308, эдгэрсэн 884 байна. 67.6 хувь нь эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 413 хүн эмчлүүлж байна” гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай