А.Амбасэлмаа: Ард иргэд тайвширч болохгүй коронавирусын өвчлөл цаашид үргэлжлэнэ
- 2021-01-06
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Нэгдүгээр сарын 5-ны өдөр 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үүнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ" гэв.
Мөн коронавирустай бид 2 сар гаруй тэмцэж байна ер нь ард иргэд тайвширч болохгүй өвчлөл цаашид 2,3,4 сар үргэлжлэх учир өөрсдийгөө хамгаалж Маскаа сайн зүүх , Гадуур явахгүй байж сонор сэрэмжтэй байх шаардлагатай.




